Хязгааргүй чадамж гэж юу вэ?
Өөрийн жинхэнэ мөн чанар, дотоод нөөц боломжоо танин, амьдралын чин зорилгоо эргэн санах аяллын сууриа тавина.
Эх үүсвэртэйгээ холбогдож, сайн сайхны урсгалыг хааж буй зүйлсээ ажиглан, хүсэж буй амьдралаа илүү ухамсартайгаар бүтээх 4 лекц, бясалгал бүхий аялал.

“Хязгааргүй чадамжаа нээ” танхимын эвэнтийн гол агуулгыг 4 лекц, 4 бясалгалын хураангуй онлайн хувилбараар хүргэж байна. Та лекцүүдээ өөрийн боломжтой цагтаа үзэж, бясалгалуудаа тайван орчинд даган хийх замаар эх үүсвэр, хязгааргүй чадамжтайгаа холбогдох аяллаа үргэлжлүүлэх боломжтой.
Лекцүүдийг дарааллаар нь үзэж, сэдэв бүрийн дараах бясалгалыг тайван орчинд хийхийг зөвлөж байна.
Өөрийн жинхэнэ мөн чанар, дотоод нөөц боломжоо танин, амьдралын чин зорилгоо эргэн санах аяллын сууриа тавина.
Анхаарлаа гадаад ертөнцөөс дотоод руугаа чиглүүлж, зүрхний үнэнээ сонсон, амьдралын жам ёсны урсгалтай зохицох шинэ өнцгийг нээнэ.
Айдас, гомдол, уур бухимдал, дотоод шүүмжлэгчээ буруутгалгүй таньж, хатуу үзлүүдээ суллах орон зайг бий болгоно.
Эх үүсвэр, амьдралын утга учиртайгаа холбогдон, хүсэж буй амьдралаа ухамсарт сонголтоор бүтээхэд өөрийгөө бэлтгэнэ.
Сонссон зүйлээ зөвхөн оюунаар ойлгохоос гадна бие, мэдрэмжийн түвшинд шингээх орон зай.
Анхаарлаа дотоод руугаа чиглүүлж, бие, сэтгэлээ сонсон, эх үүсвэртэйгээ холбогдоно.
Амьдралыг хүчээр удирдах оролдлогоо түр суллан, жам ёсны хэмнэлтэйгээ дахин холбогдоно.
Хүнд мэдрэмжүүдээ зөөлөн анзаарч, дотоод хаалт, хатуу байдлаа суллах орон зайг өөртөө өгнө.
Жинхэнэ мөн чанар, эх үүсвэр болон бүтээх чадамжтайгаа холбогдон, хүсэж буй амьдралаа дотроосоо мэдэрнэ.
Өмнө нь бясалгал хийж байгаагүй байсан ч оролцох боломжтой. Хамгийн чухал нь өөртөө цаг гаргаж, дотоод ертөнцөө танин мэдэхэд нээлттэй байх юм.
Хүн бүрийн аялал, мэдрэх үр дүн харилцан адилгүй. Давтан үзэж, бясалгалаа хийх тусам ойлголтоо амьдралдаа буулгах орон зай нэмэгдэнэ.
Эх үүсвэр, үнэт зүйл, амьдралын чин зорилготойгоо илүү гүн холбогдоно.
Өөрт юу болж байгааг зөвхөн бодлоор бус, мэдрэмжээрээ анзаарч эхэлнэ.
Айдас, эргэлзээ, хатуу үзэл, дотоод шүүмжлэгчийнхээ нөлөөг танина.
Сайн сайхныг хүлээн авах дотоод орон зайгаа зөөлөн өргөжүүлнэ.
Өөрийгөө золиослолгүйгээр бусдад өгөх шинэ ойлголт авна.
Хүсэж буй амьдралынхаа зүг илүү ухамсарт сонголт хийх сууриа бэхжүүлнэ.
Төлбөр баталгаажсаны дараа Sage платформд нэгдэх эрх нээгдэнэ.