Bolormaa Coach
Эвэнтийн хураангуй онлайн хувилбар

Хязгааргүй чадамжаа нээ

Эх үүсвэртэйгээ холбогдож, сайн сайхны урсгалыг хааж буй зүйлсээ ажиглан, хүсэж буй амьдралаа илүү ухамсартайгаар бүтээх 4 лекц, бясалгал бүхий аялал.

4 лекц4 бясалгал3 сарын эрхSage платформ
Бүртгэл удахгүй нээгдэнэ Төлбөрийн холбоос удахгүй идэвхжинэ.
Хязгааргүй чадамжаа нээ онлайн эвэнтийн танилцуулга
Өөрийн хэмнэлээр үзэх онлайн аялал

Эх үүсвэртэйгээ дахин холбогдох орон зай

“Хязгааргүй чадамжаа нээ” танхимын эвэнтийн гол агуулгыг 4 лекц, 4 бясалгалын хураангуй онлайн хувилбараар хүргэж байна. Та лекцүүдээ өөрийн боломжтой цагтаа үзэж, бясалгалуудаа тайван орчинд даган хийх замаар эх үүсвэр, хязгааргүй чадамжтайгаа холбогдох аяллаа үргэлжлүүлэх боломжтой.

Агуулга

Таныг эх үүсвэрт тань хөтлөх дөрвөн лекц

Лекцүүдийг дарааллаар нь үзэж, сэдэв бүрийн дараах бясалгалыг тайван орчинд хийхийг зөвлөж байна.

Лекц 01

Хязгааргүй чадамж гэж юу вэ?

Өөрийн жинхэнэ мөн чанар, дотоод нөөц боломжоо танин, амьдралын чин зорилгоо эргэн санах аяллын сууриа тавина.

Лекц 02

Ертөнцийн хуулийг дагаж амьдралаа цогцлоох нь

Анхаарлаа гадаад ертөнцөөс дотоод руугаа чиглүүлж, зүрхний үнэнээ сонсон, амьдралын жам ёсны урсгалтай зохицох шинэ өнцгийг нээнэ.

Лекц 03

Сайн сайхны урсгалыг хаагч сөрөг сэтгэл хөдлөл, аминч эго үзлээ өөрчлөх нь

Айдас, гомдол, уур бухимдал, дотоод шүүмжлэгчээ буруутгалгүй таньж, хатуу үзлүүдээ суллах орон зайг бий болгоно.

Лекц 04

Хязгааргүй чадамжаа мэдэрч, мөрөөдлийн амьдралаа бүтээх нь

Эх үүсвэр, амьдралын утга учиртайгаа холбогдон, хүсэж буй амьдралаа ухамсарт сонголтоор бүтээхэд өөрийгөө бэлтгэнэ.

Биеэр мэдрэхүй

Лекц бүртэй уялдсан дөрвөн бясалгал

Сонссон зүйлээ зөвхөн оюунаар ойлгохоос гадна бие, мэдрэмжийн түвшинд шингээх орон зай.

Бясалгал 1

Анхаарлаа дотоод руугаа чиглүүлж, бие, сэтгэлээ сонсон, эх үүсвэртэйгээ холбогдоно.

Бясалгал 2

Амьдралыг хүчээр удирдах оролдлогоо түр суллан, жам ёсны хэмнэлтэйгээ дахин холбогдоно.

Бясалгал 3

Хүнд мэдрэмжүүдээ зөөлөн анзаарч, дотоод хаалт, хатуу байдлаа суллах орон зайг өөртөө өгнө.

Бясалгал 4

Жинхэнэ мөн чанар, эх үүсвэр болон бүтээх чадамжтайгаа холбогдон, хүсэж буй амьдралаа дотроосоо мэдэрнэ.

Хэнд зориулагдсан бэ?

Өөрчлөлтийг дотроосоо эхлүүлэхэд бэлэн танд

Өмнө нь бясалгал хийж байгаагүй байсан ч оролцох боломжтой. Хамгийн чухал нь өөртөө цаг гаргаж, дотоод ертөнцөө танин мэдэхэд нээлттэй байх юм.

01Амьдралынхаа дараагийн түвшинд гарахыг хүсэж байгаа
02Өөрийн жинхэнэ мөн чанарыг таньж, эх үүсвэртэйгээ илүү гүн холбогдохыг хүсдэг
03Айдас, эргэлзээ, сөрөг сэтгэл хөдлөл, дотоод шүүмжлэгчээ танихад бэлэн
04Бусдын төлөө явахдаа өөрийгөө орхигдуулдаг хэв маягаа анзаарч эхэлсэн
05Материаллаг зорилгоос хальсан амьдралын утга учир, чин зорилгоо эрэлхийлж байгаа
06Мэдлэг сонсохоос гадна бясалгалаар өөртэйгөө гүн холбогдохыг хүсдэг
Танд юу өгөх вэ?

Дотооддоо бий болгох өөрчлөлтийн суурь

Хүн бүрийн аялал, мэдрэх үр дүн харилцан адилгүй. Давтан үзэж, бясалгалаа хийх тусам ойлголтоо амьдралдаа буулгах орон зай нэмэгдэнэ.

Мөн чанараа таних

Эх үүсвэр, үнэт зүйл, амьдралын чин зорилготойгоо илүү гүн холбогдоно.

Бие, сэтгэлээ сонсох

Өөрт юу болж байгааг зөвхөн бодлоор бус, мэдрэмжээрээ анзаарч эхэлнэ.

Дотоод хаалтаа ажиглах

Айдас, эргэлзээ, хатуу үзэл, дотоод шүүмжлэгчийнхээ нөлөөг танина.

Нээлттэй байдлыг тэлэх

Сайн сайхныг хүлээн авах дотоод орон зайгаа зөөлөн өргөжүүлнэ.

Өөрийгөө хүндэтгэх

Өөрийгөө золиослолгүйгээр бусдад өгөх шинэ ойлголт авна.

Ухамсартай бүтээх

Хүсэж буй амьдралынхаа зүг илүү ухамсарт сонголт хийх сууриа бэхжүүлнэ.

Хэрхэн суралцах вэ?

Өөрийн цаг, өөрийн хэмнэлээр

Төлбөр баталгаажсаны дараа Sage платформд нэгдэх эрх нээгдэнэ.

01 — НэгдэнэSage платформын урилгаа имэйлээр хүлээн авч бүртгэлээ үүсгэнэ.
02 — Үзэж, сонсоноЛекц, бясалгалуудаа дарааллаар нь өөрийн боломжтой цагтаа үзнэ.
03 — Өөртөө шингээнэЯаралгүй, биеийнхээ хариу үйлдлийг хүндэтгэн шаардлагатай хэсгээ давтан үзнэ.
Онлайн аяллын эрх

Хязгааргүй чадамжаа нээ

159,000₮
4 лекц + 4 бясалгал3 сарын үзэх эрхSage платформ
Бүртгэл удахгүй нээгдэнэ
Төлбөрийн мэдээлэл авах холбоосыг удахгүй байршуулна.